Б.Энхбаяр: Эрх бүхий байгууллагууд энэ асуудлыг хурдтай шалгаж мухарлах ёстой

2 цагийн өмнө Мэдээ мэдээлэл

 

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг “Бодь групп”-ээс 500 мянган ам.долларын хандив авсан гэх асуудлыг шалгуулахаар АТГ-т хүсэлт өгсөн.

Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Бодь” -ийн оффтэйк гэрээ болон нүүрсний сонсгол, Б.Энхбаярын авлигатай холбоотой 894 хуудас 4 бүлэг материалыг АТГ-т шалгуулахаар өгснөө мэдэгдсэн юм.

Харин энэхүү үйл явдлын дараа ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өөрийн цахим хуудсанд “Нэг байсан гэрч нь дөрөв боллоо, 1.5 сая нь 1.3 сая ам доллар боллоо, Бодийн тараасан авлига нь бүр 110 сая ам доллар гэнэ үү⁉️ Эрх бүхий байгууллагууд энэ асуудлыг хурдтай шалгаж мухарлах ёстой” хэмээн бичжээ.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.