Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ

2024-04-22 Мэдээ, мэдээлэл

 

Прокурорын байгууллагаас энэ оны нэгдүгээр улиралд хэрэг бүртгэлтийн 38,987 хэрэгт хяналт тавьжээ. Нийт хэргийн дийлэнх нь залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг байна.

-Залилах гэмт хэрэг 12,436 буюу 31.9 хувь
-Хулгайлах гэмт хэрэг 10,135 буюу 26 хувь
-Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 3,221 буюу 8.3 хувь
-Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 1,263 буюу 3.2 хувь
-Мал хулгайлах гэмт хэрэг 1,054 буюу 2.7 хувь
-Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 1,001 буюу 2.6 хувь
-Авлига, албан тушаалын гэмт хэрэг 908 буюу 2.3 хувь
-Дээрэмдэх гэмт хэрэг 604 буюу 1.4 хувийг тус тус эзэлжээ.

Эдгээрээс авлига, дээрмийн гэмт хэрэг хамгийн цөөн байгааг мэдээлэв.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.