Н.Насанбуян залуучуудын Азийн аварга болов

2017-06-18 Спорт
Н.Насанбуян залуучуудын Азийн аварга болов

 

Чөлөөт бөхийн 2017 оны залуучуудын Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайваны Тайжун хотноо өнгөрөгч баасан гаригт\2017.06.16\ эхэлсэн билээ.

Азийн шилдэг бөхчүүд өрсөлдөж буй тивийн аваргад манай улсаас “Женко” клубийн дасгалжуулагч Т.Сүхбаатар, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч Ё.Батдархан нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байгаа билээ.

Тэгвэл Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян Монголын эрэгтэй бөхчүүдээс залуучуудын Азийн аварга болсон зургаа дахь тамирчин боллоо.

А.Уянга
 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.