Танд “Уран цайз”-ыг зөвлөж байна

2017-02-9 Made in Mongolia
Аливаа байрны тавилга болгон хоорондоо зохицож, өнцөг булан бүр төгс байдлыг илэрхийлэх ёстой. Ийм нарийн ширийн зүйлийг зүгээр захын таарсан лангуунаас хэмжээ дамжаа авалгүй шууд сонгочихно гэдэг дэндүү хайран. Тиймээс чанар гэдэг зөвхөн материал биш төгс нийцэл гэдгийг бүү март. Аль болох хувь хүнээс биш харин тогтсон туршлагатай, мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл өгдөг, эргээд буух эзэн, буцах хаягтай компани сонгох нь чухал.
Сүүлийн үед хүмүүс мэргэжлийн интерьер дизайнерыг гэртээ урьж тавилганыхаа өнгө, хийц, загварыг ярилцаж байж сонгодог болжээ. Яг ийм үйлчилгээ, үйлдвэрлэлээр мэргэшсэн байгууллага нь “Уранцайз” компани хэмээн олон хүн туршлагаасаа хуваалцах болжээ.Учир нь тэднийх хэрэглэгчдээ тавилгаа сонгоход нь мэргэжлийн дизайнераар зөвлөгөө өгч, гэр оронд нь хэмжилт хийж, зай хэмнэлт, чанар чансаа, өнгө будаг нь төгс хосолсон тавилгыг санал болгодог юм байна. Энэ бол завгүй эзэгтэй танд хамгийн удаан эдэлгээтэй, хамгийн төгс зохицол бүхий тавилгаа сонгоход тань ус агаар мэт чухал хэрэгцээ мөнөөсөө мөн.

Түүгээр ч зогсохгүй хүн бүрийн мөрөөдөл болсон цэвэр модон тавилгыг хамгийн хямд үнээр хэрэглэгчдэдээ нийлүүлэх бодлого барьдаг юм байна. Цэвэр модон тавилга нь эрүүл амьдралын үндэс болсон хоол цайгаа бэлдэх хамгийн зөв хэрэглээ юм.

Үүнээс гадна “Уран цайз”-ынхан таны сонгосон тавилганд чанарын баталгаа өгч, худалдан авалтын дараа ч таны хүссэн засвар, шинэчлэлийг хурдан шуурхай хийж өгдөг нь дэлхийн стандартыг Монголдоо нэвтрүүлж буй чухал жишээ болоод байна.

Мэдээж, таны худалдан авах тавилганы чанар, хийц нь таны хэтэвчтэй салшгүй холбоотой л доо. Гэхдээ заримдаа хэчнээн их мөнгө зарснаас үл хамааран тухайн тавилга чанаргүй, эзнийхээ хэрэгцээг хангахгүй байх нь олонтаа тохиолддог. Тэгвэл үүний шалтгаан юу гээч. Мэргэжлийн байгууллагад хандахаас залхуурдаг, шуудхан гараад л захын лангуунаас түрүүлж харсан тавилгаа сонгодгоос болдог юм шүү дээ.
Иймд та мэргэжлийн тавилгын дизайнертай ярилцаж тавилгаа сонго. Дахин зөвлөхөд “Уран цайз” компанид хандаад үзвэл таны хүссэн цагт мэргэжлийн дизайнерийн зөвлөгөөг цаг алдалгүй шуурхай өгч, гэрийн тань орчинд төгс зохицох шийдлийг танд санал болгож чадна гэдгийг олон хэрэглэгчийн жишээ харуулж байна. Таны худалдан авалтын дараа ч таны гал тогоонд шаардлагатай засвар, үйлчилгээг таны хүссэн цагт тэд хурдан шуурхай хүргэнэ гэдэгт бүү эргэлзээрэй.

Дашрамд дурдахад сайхан үзэмжтэй, төгс хэрэглээг бий болгосон гал тогоонд ямар ч эмэгтэй хүн хамгийн амттай хоол ундыг бэлтгэх сэтгэл нь цаанаасаа ундраад байдаг юм шиг санагддаг. Тиймээс гэрийн эзэн та өдөр бүр амттай сайхан хоол зооглож, хань ижлээ аз жаргалтай байлгая гэвэл хамгийн сайхан гал тогоог нэн тэргүүнд бүтээж өгөөрэй.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.