Кёкүшюзан Д.Батбаяр хутга барьж танхайрсан гэх хэргийг шалгаж байна гэв

2023-04-3 Мэдээ, мэдээлэл


Хан-Уул дүүргийн 19 дугаар хороонд байрлах Грийнхаус хотхоны нарыг хааж, 14 давхар барилгын ажлыг Кёкүшюзан Батбаяр, Т.Баясгалан нар барьж эхэлжээ.

Энэ байдлыг эсэргүүцэж, тус хотхоны оршин суугчид 2х6 метрийн хулдаасан самбар дээр “Кёкүшюзан Батбаяр, Т.Баясгалан гэх гэр бүлийн хоёр орчны бүх газрыг ховх сорж, мөлжиж дуусгасан ч ханаж цадсангүй. Бидний амьдралыг бусниулж орон гэрээсээ дайжих нөхцөлд хүргэж байна. Бид хотхоноосоо хаашаа ч явахгүй, барилга барихыг эсэргүүцэж байна” гэх бичигтэй эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Гэтэл өчигдөр /2023.04.01/ Кёкүшюзан Д.Батбаяр ирж, уг хулдаасан самбарыг хутгаар зүсч авч, танхайрсан үйлдэл гаргажээ.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс уг хэргийг шалгаж байгаа. Кёкүшюзан Д.Батбаяр хутгатай танхайрсан гэх гомдол тус хэлтэст ирсэн гэлээ.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.