Д.Тогтохсүрэн: Дугтуйнд 20.000 төгрөг байсан

2023-03-16 Мэдээ мэдээлэл

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тойрогтоо ажиллах үеэрээ иргэдэд дугтуйтай мөнгө тарааж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ талаар түүнээс тайлбар сонссон юм.

Тэрбээр “Сумынхаа 5-6 ахмадад хүндэтгэл үзүүлсэн. АН-ын нөхдүүд бичиж аваад олон нийтийн сүлжээнд тараасан байна билээ. Би хууль зөрчөөгүй. Дугтуйнд 20.000 төгрөг байсан, нуух юм байхгүй. Санал худалдаж худалдаж авах гэсэн хүн мөнгө ил тараадаггүй байх. Тараагаад байх мөнгө ч байхгүй.

Энэ бол УИХ-ын гишүүний хувьд тойрогтоо ажиллахдаа хийж болохгүй зүйл ч биш. АТГ-аас намайг дуудсан зүйл алга. Өгдөг хүмүүс нь өгдөг газар нь өгнө л биз. Энэ асуудал дээр надад санаа зовоод байх зүйл алга” хэмээв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.