“Бүргэдийн баяр 2023” 13 дахь удаагаа Улаанбаатар хотноо боллоо

2023-03-6 Монгол уламжлал

“Бүргэдийн баяр 2023” 13 дахь удаагаа Улаанбаатар хотноо болж, ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо ажиллав.

Хамтран зохион байгуулагчаар Казак шувуулахуйн холбоо, Монголын шувуулахуйн холбоо, Дэмжигч байгууллагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар, Бүргэд хамгаалалтын алба, Хушхан брэнд ажилласан юм.

Энэ удаад зоос шүүрэх тэмцээний ялагчаар Төв аймгаас оролцсон бүргэдчин Э.Батбилэг, тулам булаалдах тэмцээний ялагчаар Баян-Өлгий аймгийн Сагсай сумын бүргэдчин С.Женисбек тодорлоо. Мөн бүргэдээ гаршуулж, сургасан байдлаар нь 3-р байранд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын бүргэдчин Б.Хайзым, 2-р байр Улаанхус сумаас оролцож байгаа бүргэдчин И.Баглан нар шалгарсан бол наадмын шилдэгээр Сагсай сумын бүргэдчин К.Наурызбек нар шалгарлаа.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.