Цагаан сарын бэлтгэл ажлаас үүдсэн томоохон зах, худалдааны төвийг зорих хөдөлгөөнийг зохицуулахаар Замын цагдаагийн газраас амралтын өдрүүдийг дугаарын хязгаарлалттай болгожээ. Энэ сарын 11, 18-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, хоёрдугаар сарын 12, сарын 19-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно. Мөн төвлөрсөн зах, томоохон худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах тул иргэд заавал томоохон худалдааны зах, төв рүү зорчихгүй байх, цаг зав, бензин шатахуунаа хэмнэх, ая тух таатай үйлчлүүлэх боломжит нөхцөлийг бүрдүүлжээ.
Өчигдөр
2023-03-27
2023-03-27
2023-03-27
2023-03-24
© 2023 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.