Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө орлогоо нотолж чадахгүй бол улсад “ХУРААХ” эрх зүйн зохицуулалт хийнэ

2022-12-15 Бор шувуу

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудсанд дараах байр суурийг илэрхийлсэн байна.


‼️Албан тушаалтны бүрэн эрхээс хамаарч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж хэрэг завшдаг байдлыг таслан зогсооно.
Авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй. Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй.
‼️Авлига, ашиг сонирхлын хэрэгт холбогдсон хүнийг төрийн албаны удирдах албан тушаалд ажиллах эрхийг бүх насаар нь хорино.
‼️Цаашлаад төрийн албанд ажиллаж буй, хөрөнгө орлогоо мэдүүлдэг ажилтан, албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо нотолж чадахгүй бол улсад хураах, өөрийн орлогоос давсан хэмжээний зардалтай амьдарч байгаа хүнийг шалгах … гэх мэт эрх зүйн зохицуулалтыг яаралтай хийх үүргийг Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн яаманд өглөө гэжээ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.