ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ 3.4 их наяд төгрөгт хүрчээ

2022-11-16 Бизнес

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын хөрөнгө ДНБ-ний 20.7 хувьд хүрсэн байна.

Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгийн хэмжээ 3.4 их наяд төгрөг хүрсэн ба харилцагчдын тоо давхардсан байдлаар 4.9 саяд хүрч, тэдгээрийн 92.2 хувийг финтекийн харилцагчид эзэлж байна. Салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар нэмэгдэж 1.6 саяд хүрсэн ба 88.8 хувь нь финтекийн зээлдэгчид юм.

Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 1.6 сая төгрөг, финтекийн нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 237.5 мянган төгрөг байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.