Өвөрмөц БАЙГАЛЬТАЙ аралд 50 мянган уугуул иргэн нь амьдарч байна

2023-03-31 Амрах агшин

Сокотра нь Йеменээс 340км зайд Энэтхэгийн далайд орших 4 арлаас бүрдсэн газар юм байна. Энэ алслагдсан арал 50,000 уугуул оршин суугчидтай, Сокотра хэлээр ярьдаг.

Сокотра-д:
– Ургадаг ургамлын 825 төрөл зүйлийн 37%
– Хэвлээр явагчдын 90%
– Хуурай газрын эмгэн хумс амьтны 90% нь дэлхийн өөр хаана ч байдаггүй байна.

Эндхийн хамгийн алдартай ургамал нь Луугийн цуст мод гэдэг нэртэй шүхрэн хэлбэртэй мод. Тайрсан үед улаан өнгөтэй давирхайг ялгаруулдаг. Энэ давирхайг дээр үед будагч бодис болгож ашигладаг байсан юм байна. Саяхан л зам тавьсан гэж байгаа. Энэ арлыг яг хэдэн сая жилийн өмнөх шиг, байгалийн өвөрмөц байдлаар нь хамгийн сайн хадгалж чаджээ.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.