Парисын ДАШТ-д хүч үзэх бөхчүүд тодорлоо

2017-06-12 Спорт
Зураг

Ирэх наймдугаар сарын 21-26-нд Парис хотноо болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн 2017 оны аварга шалгаруулах тэмцээнд улс орноо төлөөлөн оролцох эрхийн төлөөх барилдаан болов.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 11-нд “Аса” циркийн гадна зассан талбайд Парис зорих эрх авах халз барилдаан болж манай улсын эрэгтэй, эмэгтэй жин тус бүрийн шилдэг хоёр бөх хүчээ сорьсон юм. Энэхүү сонгон шалгаруулах сорил тэмцээн тухайн жиндээ хэн түрүүлж хоёр ялсан нь ДАШТ-д оролцох эрхтэй болох байв.

Энэ өдрийн үзэгчдийн хүсэн хүлээсэн барилдааны нэг нь дэлхийн хошой аварга С.Батцэцэг, ОУХМ П.Орхон нарын халз барилдаан байв. П.Орхон 2017 оны УАШТ, Mongolian open тэмцээнд дэлхийн шилдэг бөх С.Батцэцэгийг ялсан ялалтаа бататган эхний сорилд цэвэр /10:0/ ялсан. Тэрбээр хоёр дахь халз барилдаанд өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж Парис хотыг зорих эрхийг авлаа.

Мөн эмэгтэйчүүдийн 53 кг-д  дэлхийн хошой медальт Д.Отгонцэцэг, Г.Отгонжаргал нарын халз барилдаан 1:1-ээр тэнцэж гурав дахь барилдаан боллоо. Эхний сорил барилдаанд Д.Отгонцэцэг гавьяат 5:0 ялж хоёр дахь барилдаанд Г.Отгонжаргал өрсөлдөгчөө цэвэр ялж тэнцсэн юм. Гурав дахь барилдаанд Д.Отгонцэцэг гавьяат 6:2 ялж эрхээ авлаа.

Харин 69 кг-д Ш.Түмэнцэцэг-О.Насанбурмаа нарын барилдаан үзэгчдийн анхаарлыг татаж байсан юм. Гавьяат О.Насанбурмаа эхний сорилд 6:3, шийдвэрлэх барилдаанд 4:2 оноогоор хоёр дараалан ялж ес дэх удаагаа ДАШТ-д хүч үзэхээр болов.

Эмэгтэй бөхчүүдийн барилдааны дүнг сонийрхуулахад, Нэгдүгээр тойргийн барилдааны 75 кг-д: Г.Уртнасан (Хилчин) –П.Номин-Эрдэнэ (Алдар) 1:0, 69  кг-д: Ш.Түмэнцэцэг (Хилчин) – О.Насанбурмаа (Хангарьд) 0:1, 63 кг-д: П.Орхон (Алдар) – С.Батцэцэг (Хилчин) 1:0, 60 кг-д:  Б.Шоовдор (Хилчин)–З, Болортунгалаг (Хилчин) 1:0, 58 кг-д: Э.Гантуяа (Хилчин) – А.Батцэцэг (Хасу-Мегастарс) 0:1, 55 кг-д: Э.Даваачимэг (Хилчин)-Б.Болортуяа (Женко) 1:0, 53 кг-д: Д.Отгонцэцэг (Хасу-Мегастарс)- Г.Отгонжаргал (Алдар) 1:0, 48 кг-д: Э.Нарангэрэл (Хангарьд) – С.Энхтунгалаг (Арслан) 1:0-ээр тус тус ялав.
Хоёрдугаар тойргийн халз барилдааны 75 кг-д: Г.Уртнасан-П.Номин-Эрдэнэ 2:0, 69 кг-д: О.Насанбурмаа-Ш.Түмэнцэцэг, 63 кг-д: П.Орхон – С.Батцэцэг, 60 кг-д:  Б.Шоовдор –З. Болортунгалаг 2:0, 58 кг-д: Э.Гантуяа -А.Батцэцэг 0:2, 55 кг-д: Э.Даваачимэг- Б.Болортуяа, 53 кг-д: Отгонцэцэг- Г.Отгонжаргал 1:1, 48 кг-д: Э.Нарангэрэл–С.Энхтунгалаг 2:0-ээр тус тус ялжээ.

АНУ-ын Нью-Йорк хотын “Таймс Скуэр” талбайд чөлөөт бөхийн халз барилдаан зохион байгуулагддаг уламжлалтай энэ жишгийг МЧБХ эх орондоо анх удаа “Аса” циркийн гадна талбайд туршиж, үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа.

Эрэгтэй бөхчүүдийн халз барилдааны нэгдүгээр тойргийн барилдаанд гавьяат Г.Мандахнаран г Аваргууд академийн Г.Идэрхүү ялж үзэгч олны талархалыг хүлээв. Харин хариу барилдаанд Г.Мандахнаран 6:0 өрсөлдөгчөө ялж 1:1 болгож, шийдвэрлэх барилдаанд Г.Мандахнаран гавьяат 4:0 ялж ДАШТ-ий шинэ жинд барилдах эрхээ авлаа.

Ингээд эрчүүдийн нэгдүгээр тойргийн халз барилдааны 120 кг-д: Н.Золбоо (Хүч) – Д.Хүдэрбулга (Сүлд) 1:0, 97 кг-д: Ө.Батзул (Хүч) – Л.Төртогтох (Сүлд) 1:0, 86 кг-д: Пүрэвжавын Өнөрбат (Хасу-Мегастарс) – Оргодолын Үйтүмэн (Алдар) 0:1, 74 кг-д: Д.Гомбодорж (Сүлд) – Б.Бямбадорж (Алдар) 1:0, 70 кг-д: Г.Мандахнаран (Алдар) – Г. Идэрүү (Аваргууд академи) 0:1, 65 кг-д: Н.Лхамгармаа (Алдар) – Б.Батмагнай (Алдар) 1:0, 61 кг-д: Т,Түвшинтулга (Аваргууд академи) – Б.Хаш-Эрдэнэ (Алдар) 1:0, 57 кг-д З.Занабазар (Арслан) –Э.Бэхбаяр (Хангарьд) 1:0-ээр тус тус хожив.

Хоёрдугаар тойргийн барилдааны 120 кг-д: Н.Золбоо – Д.Хүдэрбулга шууд ялалт авч 2:0, 97 кг-д: Ө.Батзул – Л.Төртогтох 2:0, 86 кг-д: О.Үйтүмэн- П.Өнөрбат 2:0, 74 кг-д: Д.Гомбодорж-Б.Бямбадорж 2:0, 70 кг-д: Г.Мандахнаран – Г.Идэрүү 1:1, 65 кг-д: Н.Лхамгармаа – Б.Батмагнай  2:0, 61 кг-д: Т.Түвшинтулга – Б.Хаш-Эрдэнэ 2:0, 57 кг-д:  Э.Бэхбаяр-З.Занабазар 2:0 тус тус ялсан байна.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.