ЭМДЕГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Баруун гурван аймагт ажиллаж байна

2023-10-17 Мэдээ мэдээлэл

post-title

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн даатгалыг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлж, даатгалын санхүүжилтийн чанар үр дүнд суурилсан төрийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд гэрээт Эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр хангах чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулж, хамтран ажиллаж ирлээ.

Энэ удаа Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн шинэчлэлийг танилцуулах, орон нутаг дахь эрүүл мэндийн байгууллагуудыг мэдээ мэдээллээр шуурхай хангах чиглэлээр ЭМДЕГ-аас “Тогтовортой хөгжлийн зорилтод хүрэх бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын стратегийн худалдан авах чадавхийг бэхжүүлэх, олон нийтэд таниулах, ил тод болгох” сэдэвт сургалтыг Ховд, Бая-өлгий, Увс аймагт зохион байгуулж эхэллээ.

Эхний өдрийн сургалт Ховд аймагт болж тус аймгийн 15 сумын эрүүл мэндийн төв, 6 өрх, БОЭТ болон Булган сумын нэгдсэн эмнэлэг, 6 хувийн хэвшлийн эмч мэргэжилтнүүд зэрэг 100 гаруй хүн оролцсон бол өнөөдрийн сургалт Баян-Өлгий аймагт үргэлжилж, эрүүл мэндийн газар, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага, нэгдсэн эмнэлэг, хувийн эмнэлэгийн 98 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

Сургалтыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, ДЭМБ-ын зөвлөхүүд зааж байгаа бөгөөд ЭМД-ын бодлого санхүүжилтийн аргачлал, гэрээлэлт, сонгон шалгаруулалт, чанар төлбөрийн хяналт, цахим системтэй холбоотой өөрчлөлт шинэчлэлүүдийн талаар танилцуулж, мэргэжил аргазүйгээр хангахаас гадна гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлаар санал солилцож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа. Энэхүү сургалт маргааш Увс аймагт үргэлжилнэ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.