Э.СОДНОМПИЛЖЭЭ ПАРАЛИМПЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО

2021-08-30 Амрах агшин
“Токио-2020” паралимпын наадамд оролцож буй Монголын тамирчид медалийн буухиагаа алтаар эхлүүллээ. Улсынхаа далбааг Токиогийн тэнгэрт мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх хүн нь гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ байв.
Пауэрлифтингийн 107 кг-д бяр чадлаа сорьсон тэрбээр хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож түрүүлэв. Үнэндээ манай тамирчин түрүүлэх нь эхний захиалга, эхний өргөлтийн дараа л тодорхой болсон гэхэд хилсдэхгүй. Тэрбээр эхний оролдлогодоо 141 кг-ыг захиалсан нь паралимпын дээд амжилтаас дөрвөн кг-аар илүү байв. Арын өрсөлдөгч нь энэ үед 231 кг-тай байв. Улмаар Содномпилжээ хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, түрүүлэх нь үндсэндээ тодорхой болов. Тэрбээр сүүлийн оролдлогоороо өөрийн дээд амжилт болох 247 кг-ыг ахиулж, 248-ыг захиалсан ч өргөлтийг тооцоогүй. Ийнхүү гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг-ыг өргөсөн амжилтаар паралимпын наадмын аварга боллоо. Тэрбээр арын тамирчнаас найман кг илүү өргөжээ.
Дашрамд дуулгахад, тэрбээр өмнө нь Монголын тамирчдаас Д.Баатаржав 2008 оны паралимпод түрүүлж байсан билээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.