ХУДАГ ДОТОРХ БУЦАЛСАН УС

2017-07-9 Энтертайнмент

Энэ явдал Калининград мужийн Гвардийн районы Пруды хэмээх тосгонд болсон аж. Тосгоны нэгэн эдлэн газрын эзэгтэй өглөө худагнаасаа ус авахаар хувингаа татаж гаргаж ирэнгүүтээ мэгдэж орхив. Түүн доторх ус данхтай цай шиг хөөсрөн буцалж байжээ.

…Үүнээс өмнө ийм юм болж байсангүй. Найман метр гүнзгий, бетондсон ханатай, дээгүүрээ бяцхан модон саравчин байшинтай, дандаа л хүйтэн устай байдаг ердийн л нэг худаг байв. Тэгээд ч тэндхийн бүх хашаанд худаг бий. Энэ нутаг булаг шанд, нуур цөөрөм, усан сангаар баян газар.

Харин газар доороос буцалсан ус гарсан тохиолдол гарч байгаагүй юм. Энэ гайхамшигт үзэгдлийг нүдээр үзэхээр эхлээд хөршүүд нь, дараа нь тосгоны захиргаанаас дарга нар, хэсгийн цагдаа, сангийн аж ахуйн малын эмч гэхчлэн нутгийн оршин суугчид хошуурцгаав. Бүгд усыг сэнжтэй аягаар утган авч үнэрлэж үзэн, хамгийн зоригтой зарим нь амсч үзсэн байна. Тэгээд хэн нь ч, ямар ч онцгой зүйл олсонгүй, халуун л болохоос биш ус шиг л ус байв. Усны анхны температур ямар байсныг хэлэх боломжгүй, учир нь зөвхөн гурав дахь өдөр нь л хэмжиж үзжээ. Термометр 45 хэмийг зааж байв. Районы халдвар судлаач нар усан дотор элдэв нян, өвчин үүсгэгч бичил биет болон гэдэсний савханцар байгаа эсэхийг шинжилсэн боловч ундны усанд хэрэглэхэд харшлах заалттай юу ч илэрсэнгүй. Харин ч усан хоолойн уснаас хавьгүй цэвэр байж таарав. Этгээд сонин энэ газарт эрдэмтэд ч хөл тавьж, болсон явдалд өөр өөрийн тайлбарыг нэмэрлэлээ. Хөрс, усанд экзотермикүүд буюу хоорондоо холилдохоороо дулаан идэвхтэй ялгаруулж эхэлдэг химийн элемент агуулагддаг аж. Энэ нь гаднаасаа буцалж байгаа мэт харагддаг байна.

Эрдэмтдийн мэдэгдэж байгаагаар, ийм үзэгдэл голдуу уулархаг газарт болдог байна. Гэтэл Пруды тосгон тэгш талд оршдог. Тэгээд ч дэлхийн царцдаст хагарал үүсэх үед ганцхан худагт л ус буцалсан гэж төсөөлөхөд бэрх.

Мэдээж, энэ нь сонирхолтой хувилбар боловч нэгдүгээрт, Прудыд урьд өмнө энэ мэт зүйл ажиглагдаж байгаагүй, хоёрдугаарт, гаж худгаас хэдхэн метр зайтай хөрш худгийн ус хүйтэн хэвээрээ байсан, гуравдугаарт, бүлээн усанд уг нь баймаар атал хэвийн бус химийн ямар ч нэгдэл түүнээс илрээгүй байна. Болсон явдлын талаарх өөр нэг хувилбар нь тектоник хавтан шилжин хөдөлж, дэлхийн царцдаст ан цав, хагарал үүсэн, тэдгээрийн уулзвар дээр асар хүчтэй даралтын нөлөөгөөр дээш шахагдсан улайсмал халуун шингэн газрын гадаргуу дээр гарч эхэлдэг гэдэгт үндэслэдэг. Гэвч эрдэмтдийн мэдэгдэж байгаагаар, ийм үзэгдэл голдуу уулархаг газарт болдог байна. Гэтэл Пруды тосгон тэгш талд оршдог. Тэгээд ч дэлхийн царцдаст хагарал үүсэх үед ганцхан худагт л ус буцалсан гэж төсөөлөхөд бэрх. Ер нь тэгээд байгальд есөн шидийн зүйл аль тохиолдохыг тэр гэх билээ.

Эх сурвалж: А.С.Бернацкий “Ертөнцийн 177 нууц, гайхамшиг”

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.