Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тавдугаар сарын 2-нд тодорно

2021-04-12 Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 9-нд болно.

Сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжлэх бөгөөд хуулиар найман төрлийн арга хэлбэрээр сурталчилгаа явуулахыг зөвшөөрсөн байгаа. Сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсоох юм.

Нэр дэвшигчдийн нэрс  энэ сарын 30-наас, тавдугаар сарын 2-ны хооронд тодорхой болно. УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсвэл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй.

 

 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлага:

  • 50 нас хүрсэн,
  • Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан,
  • Монгол Улсын уугуул иргэн байх гэсэн шаардлагаас гадна ял эдэлж байгаа, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон хүн нэр дэвшихийг хориглосон зохицуулалтыг хуульд тусгажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.