“Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төв автобустай болов

2021-03-2 Мэдээ, мэдээлэл

“Лантуун дохио” төрийн бус байгууллагын “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төв хүүхдийн автобустай болсноор “Ид шидтэй аялал” зохион байгуулж, хүүхдүүдээ хотын төв рүү сургалтанд хүргэж, “Автобустай сургалт” зэрэг бяцхан хүүхдүүддээ тустай ажил гүйцэтгэх боломжтой боллоо.

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын санаачилгаар Моннис Моторс ХХК, Мобиком Корпораци , Ард Санхүүгийн Нэгдэл ХК, Шунхлай ХХК -иуд “Ид шидийн орон” төслийн багачуудад 26 хүүхдийн багтаамжтай Nissan Civilian автобусыг бэлэглэж, “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төвийн хамт олонд хүлээлгэн өгсөн нь энэ юм.

Дэлхийд алдартай Ниссан брендийн автомашиныг Монголын зах зээлд хорь гаруй жилийн турш нийлүүлсээр ирсэн Моннис Моторс ХХК монгол орны уур амьсгал, стандарт, хэрэглээнд нийцсэн хүүхдийн автобусыг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд тээвэрлэхэд зориулсан автобус хүлээлгэж өгч байгаадаа баярлаж буйгаа Моннис Моторс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнхбаатар илэрхийлсэн юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.