Ерөнхий сайд зөвлөхүүдээ томилжээ

2021-02-19 Засгийн газар

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ А.Амундра, Л.Цэдэвсүрэн, Т.Хаш-Эрдэнэ нарыг зөвлөхөөрөө томилжээ.

Тодруулбал, А.Амундраг нь олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөхөөр томилсон байна. Саяхан тэрбээр МАН-ын гишүүнээр элссэн байдаг.

Эдийн засгийн бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан зөвлөхөөр Т.Хаш-Эрдэнийг томилжээ. Тэрбээр 2017 оноос Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр, 2018-2021 онд Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажилласан байна. Мөн “Алсын хараа 2050 – Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого” боловсруулах Эдийн засгийн дэд ажлын хэсэгт гишүүнээр ажиллажээ.

Харин БШУ-ны сайд асан Л.Цэдэвсүрэнг Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр томилжээ. 2020 онд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан тэрээр Соёлын яамнаас ажлын гараагаа эхэлж, 1996-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөхөөр, 2000 оноос БСШУСЯ-нд хуулийн хэлтсийн даргаар, төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан байдаг.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.