“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлжээ

2021-02-16 Мэдээ мэдээлэл


Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийн тушаалаар “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлжээ.

Тодруулбал, энэ сарын 14-нд тус амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж нярай эндсэн хэрэг гарсан юм. Энэ талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Өргөө амаржих газарт удаа дараа эх хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой ноцтой алдаа гарч байна. Тиймээс цаашид дутагдал гаргуулахгүйн тулд удирдлагын шинэ менежмент хийхээр болж, “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлж байна. Эхний ээлжинд амаржих газрын даргад хариуцлага тооцоод, дараагийн удирдлага томилогдох хүртэл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас менежментийн баг ажиллана” гэлээ. Мөн НЭМГ иргэдийн эрүүл мэнд, эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эмнэлгийн ажилтнуудын харилцаа, хандлагыг засаж сайжруулахад анхаарч, бусад улс орны шилдэг туршлагыг нэвтрүүлэхийг зорино гэсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.