СҮҮЛИЙН 24 цагт 102 дугаарт 1206 дуудлага иржээ

2021-02-15 Мэдээ, мэдээлэл

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2020.02.14/ 1206 гомдол, мэдээлэл ирснээс  зөрчлийн дуудлага 1145 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 157 байжээ. Мөн согтуугаар автомашин жолоодсон 54, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 80, хүний биед халдсан 48, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 65 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 234 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 84 тохиолдол гарчээ. Харин өмнөх өдөр нь 1115 гомдол мэдээлэл ирснээс 162 нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага байснаас гадна 208 хүн эрүүлжүүлэгдэж, 51 хүн согтуугаар автомашин жолооджээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.