“Монгол шир”, ББСБ,”Х appartment”, “21 худалдааны төв”-тэй холбоотой 38 тохиолдол нэмж бүртгэгдлээ

2021-02-5 Мэдээ мэдээлэл


Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Хоёрдугаар сарын 4-нд нийт 14283 хүнд шинжилгээ хийхэд 38 хүнээс коронавирус илэрсэн. Эдгээр халдвар нь бүгд Улаанбаатар хотоос юм. Ингэснээр дотоодын халдварын тохиолдол 1092 болсон. Хоногийн хугацаанд 32 хүн эдгэрч гарсан байна.

Одоогийн байдлаар “Монгол шир” ХХК-ийн халдвар авсан 18 ажилтан байсан бол хоногийн хугацаанд 7 хүн халдвар авсан нь илэрч нийт 25 болсон.

Мөн “Х апартмент”-д нэг хүн нэмж халдвар авсан нь батлагдсан. Харин Чингэлтэйд гутлын цехтэй холбоотой халдвар 25 болоод байна. Мөн Сүхбаатар, Чингэлтэй, СХД-ийн нийтийн байранд халдвар эрчимтэй байна.

Манай улсын хэмжээнд нийт тохиолдол 1928 бүртгэгдсэнээс 74 хувийг нь эмчилсэн. Одоогоор ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 485 хүн эмчлүүлж байна. Нас барсан 4 хүн байна.

Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд 1
  • Хүнд 1
  • Хүндэвтэр 95
  • Хөнгөн 388 хүн байна” гэлээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.