Дархан аварга А.Сүхбат хулгайн замаар орон нутаг руу яваад машинаа хураалгахдаа тулжээ

2021-01-26 Мэдээ, мэдээлэл

 

УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын дархан аварга А.Сүхбат хулгайн замаар Дорнод аймагт очсон ч тэндээ тусгаарлагдаж, хэд хоноод одоо нийслэлд иржээ. Түүний энэ үйлдэлд дургүйцсэн иргэд аварга хүн гээд “дархан” эрхтэй байж болохгүй, хорио цээрийн энэ үед бусадтай адилхан шийтгэж, авто машиныг нь хураа гэж шаардсан. Энэ шаардлага хэрхэн хэрэгжсэнийг Дорнод аймгийн онцгой комиссоос тодруулахад “А.Сүхбат аваргын тусгаарлалтын хугацаа дууссан. PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан тул Улаанбаатар руу буцсан. Түүний энэ үйлдэлтэй холбоотойгоор хуулийн дагуу land Cruiser-200 автомашиныг улсын орлого болгох талаарх бичиг баримтыг аймгийн цагдаагийн газраас тус аймгийн шүүхэд хүргүүлсэн. Одоо шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Машин улсын орлого болох үгүйг шүүх шийднэ” гэлээ.

Дашрамд дуулгахад, цар тахлыг улсын хэмжээнд тархаахгүйн тулд Улаанбаатар хотоос орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Ингэхдээ хүнс, эм, нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэсэн автомашин, мөн эрүүл мэнд, хойшлуулшгүй ажил, эсвэл буяны үйл ажиллагаанд оролцох шаардлагатай иргэн Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих, орон нутгаас нийслэл рүү зорчих эрхтэй байгаа билээ. Гэтэл хүндэтгэн үзэх шалгаангүй иргэд хулгайн замаар орон нутгийг зорих тохиолдол их гарч байгаа юм.

<

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.