БЗД-ийн Саруул тэнгэр 2 хотхонд хөл хорио тогтоожээ

2021-01-26 Мэдээ, мэдээлэл

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Саруул тэнгэр 2 хотхоны 103-р байрны 2 дугаар орцонд “COVID-19” халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн тул өнөөдөр өглөөний 07:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож хамгаалалтад авчээ.

Тус дүүргийн Онцгой комиссын мэдээлснээр, тухайн орцны иргэдийг яаралтай PCR шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.

Ташрамд дурдахад, БЗД-ийн Онцгой комиссоос коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний дагуу тусгаарлалтад орсон 2 дугаар хорооны 8/1 байр, 7 дугаар хорооны 38/а байрны 2 дугаар орц, 17 дугаар хорооны 61 дүгээр байрны 1 дүгээр орцны нийт 99 өрхтэй утсаар холбогдон, хүнс хүргэлт болон бусад зөвлөмж, мэдээллийг хүргүүлжээ.

Баянзүрх дүүргийн иргэдийг PCR шинжилгээнд хамруулах ажил байнгын ажиллагаатай 5 цэг дээр хэвийн үргэлжилж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.