Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан Эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу “Ковид-19” цар тахлын үнэлгээг салбар хоорондын байгууллагууд хамтран хийсний үндсэн дээр бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс засал, зочид буудлын үйлчилгээ өчигдрөөс хэвийн горимоор ажиллаж байгаа билээ. Тэгвэл Нийслэлийн Онцгой комиссоос нийслэлд хөл хорионд орсон орон нутгийн иргэдийг нутаг буцаах чиглэлд бусад аймгийн Онгой комисстой хамтран ажиллаж байна. Улаанбаатар хотоос гарах орон нутгийн 7500 гаруй иргэн байгаа бөгөөд тэдгээр иргэнийг PCR шинжилгээнд хамруулж нутаг буцаах ажлыг зохион байгуулж байгаа аж.
5 цагийн өмнө
8 цагийн өмнө
10 цагийн өмнө
11 цагийн өмнө
11 цагийн өмнө
11 цагийн өмнө
2025-04-11
87658
31480
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.