ЭМДЕГ: Улсын хэмжээнд нийт 291,295 даатгуулагч “Урьдчилан сэргийлэх үзлэг“-т хамрагдлаа

2021-01-12 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 11-ний байдлаар эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа зарим төслийн явц, үр дүнгийн талаар статистик мэдээллийг танилцуулж байна.

2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 291,295 даатгуулагч “Урьдчилан сэргийлэх үзлэг “-т хамрагдаад байна. Үүнээс 111,981 нь Улаанбаатар хотод, 179,314 даатгуулагч хөдөө орон нутагт хамрагджээ.

Хүүхдийн шүдний өвчлөл, эрүүл ахуй, эмчилгээний явц үр дүнгийн талаарх судалгааг танилцуулахад, өчигдрийн байдлаар улсын хэмжээнд эмчилгээ хийлгэх шаардлагагүй, эрүүл шүдтэй 4118 хүүхэд байна.

Өчигдрийн байдлаар B, C вирусний идэвхжил тодорхойлох шинжилгээнд 1 сая 153 мянга 484 даатгуулагч хамрагджээ.

Хөнгөлөлттэй эм олголтын 2020.11.02-ноос 2021.01.06 хүртэл нийт 357,244 цахим жор бичигджээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.