Согтуугаар машин жолоодож яваад өөрөө гэмтжээ

2021-01-11 Мэдээ, мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 136 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 3 хүн бэртэж, гэмтжээ.

Үүнээс дурдвал,

2021.01.10-ны өдөр СХД-ийн 36 дугаар хороо, Алтан овооны зам, Улиастай их дэлгүүрийн урд замд Toyota Vitz маркийн автомашины жолооч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 0.89%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигчийг мөргөн ослын газрыг орхин явсныг илрүүлэн шалгаж байна.

2021.01.10-ны өдөх СБД-ийн 13 дугаар хороо Чингэлтэй өргөн чөлөө, 13 дугаар хорооны баруун замд Toyota prius маркийн автомашины жолооч Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 2.17%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Toyota prius маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж, өөрөө гэмтжээ.

Тухайн өдрүүдэд улсын хэмжээнд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй сайн мэдээ байна.

Мөн алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 74 жолоочийг илрүүлснээс 28 нь нийслэлд, 46 орон нутагт бүртгэгджээ.

Хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул иргэд, жолооч нарыг хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хурдыг зам орчны нөхцөл байдалд тохируулан оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.