Улаанбаатар-Дархан авто замын ажил гуравдугаар сард эхэлнэ

2021-01-11 Мэдээ, мэдээлэл

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгох ажлын хоёрдугаар шатны ажил ирэх гуравдугаар сард эхэлнэ.

202.42 км тавигдах тус замыг Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр бий болгох юм.

Энэ талаар Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар холбогдох аймгийн удирдлагуудтай цахимаар холбогдон үүрэг чиглэл өгсөн байна.

Дархан-Уул аймгийн тухайд замын ажилтай холбогдуулан 10 газрын тавыг нь одоогоор чөлөөлөөд байгаа аж. Цаашид Хонгор сумын цэцэрлэгт хүрээлэнгийн блокон хашаа, Дархан хаалга, Зам дагуух мод, “ДДЦС” ТӨХК-ийн тунгаасан усны шугам хоолой, Магнай, Шунхлай түгээх станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг ирэх хоёрдугаар сарын 20-ны дотор хийх гэнэ. Газар чөлөөлөлтийг хийснээр Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын хоёрдугаар шатны ажил эхлэх боломж бүрдэх юм.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.