Улсын цолны болзол хангасан уяачдын нэрс тодорчээ

2021-01-8 Мэдээ, мэдээлэл

Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзлыг хангасан уяачдын хүсэлтэд үндэслэн улсын цолонд тодорхойлдог уламжлалтай билээ.

Тэгвэл ММСУХ-ны тэргүүлэгчдийн ээлжит хурлаар уг асуудлыг хэлэлцэж, 2020 онд улсын цолны болзол хангасан хэмээн үзсэн 40 гаруй уяачийн материалыг тэргүүлэгчид хянан хэлэлцээд хуульд заасан болзлыг хангасан дараах нэр бүхий уяачдын материалыг баяр наадам зохион байгуулах салбар хороонд уламжлахаар болжээ.

Ийнхүү 2020 онд улсын цолны болзол хангасан уяачдын нэрсийг танилцуулъя.

Монгол Улсын тод манлай уяач цолоор:

Чулуунбатын Цэрэнбат – Хөвсгөл

Түмэндэлгэрийн Ихбаяр – Төв

Монгол Улсын манлай уяач цолоор:

Чинбатын Махбал – Баянхонгор

Бандиагийн Баярсайхан – Дундговь

Тагарваагийн Эрдэнэбулган – Дундговь

Батчулууны Ерөөлт – Ховд

Хоохорын Бадамсүрэн – Өмнөговь

Баасангийн Цэдэв – Баянхонгор

Үржинбадамын Атарсайхан – Ховд

Цэрэндагвын Цэрэнбал – Дундговь

Начингийн Баасанжав – Ховд

Мандахын Мөнхбат – Өвөрхангай

Сашкагийн Эрдэнэбат – Төв

Чулуунбатын Сугар – Төв

Балдоржийн Баярдорж – Завхан

Чойдогсүрэнгийн Бямбасүрэн – Өвөрхангай

Төмөрбаатарын Ууганбаяр – Завхан

Хүрэлийн Барсүрэн – Увс

Пүрэвдоржийн Алтансүх – Говь-Алтай

Доржпүрэвийн Ганхуяг – Хөвсгөл

Монгол Улсын алдарт уяач цолоор:

Цэндхүүгийн Батболд – Төв

Дугаржавын Ганзориг – Төв

Гончигийн Чинзориг – Сүхбаатар

Дуламсүрэнгийн Лхагвасүрэн – Архангай

Мөнхбатын Цэрэнжав – Төв

Самдангийн Дамбажав – Төв

Намжилын Доноодой – Хэнтий

Чулуунбаатарын Отгонбаяр – Төв

Төмөрпүрэвийн Ганзориг – Өвөрхангай

Гончигсүрэнгийн Адъяасүрэн – Говьсүмбэр

Гүрбазарын Бат-Эрдэнэ – Дундговь

Нямын Баттөмөр – Баянхонгор

Жаргалсайханы Эрдэнэтөгс – Дундговь

Чимиддоржийн Хишигбаатар – Улаанбаатар

Дэмчигцоодолын Эрболд – Дундговь

Түргэнтөрийн Ганболд – Архангай

Хүүгийн Түмэнбаяр – Өмнөговь

Хүрэлбаатарын Улам-Өрнөх – Төв

Эрдэнэбатын Баянзул – Ховд

Ганбаатарын Ариунболд – Өвөрхангай

Сарийсүрэнгийн Гантөмөр – Сүхбаатар

Баасансүрэнгийн Нямжав – Төв

Хишигсүрэнгийн Баярсайхан – Орхон

Мягмарсүрэнгийн Алтан-Очир – Төв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.