891 тээврийн хэрэгслээр 1512 зорчигч хот руу нэвтэрчээ

2021-01-8 Мэдээ, мэдээлэл

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 891 тээврийн хэрэгслээр 1512 зорчигч хот руу нэвтэрч, 1214 тээврийн хэрэгслээр 2249 зорчигч хотоос гарсан байна.

– Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 89 ажилтан үүрэг гүйцэтгэлээ. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 30 албан хаагч ажиллажээ.
– Хяналт шалгалтын үед сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.