Ахлах ангийн сурагчдад зориулсан давтлага ӨНӨӨДӨР цахимаар эхэлнэ

2020-12-28 Боловсрол

БШУЯ-ны дэмжлэгтэй Боловсролын хүрээлэн, www.aplus.mn хамтран үндэсний хэмжээнд ахлах ангийн сурагчдад зориулсан давтлага хичээлийг цахим хэлбэрээр зохион байгуулахад бэлэн болжээ.

Цахим хичээл ӨНӨӨДРӨӨС эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 29-нийг хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй явагдах юм. Сурагчид өөрсдийн хүсэл сонирхлоор хичээл болон багшаа сонгон суралцах боломжтой. Нийслэл, 21 аймгийн нийт 602 багш сайн дурын үндсэн дээр давтлага хичээлийг удирдахаар бэлтгэлээ хангажээ. Тиймээс сурагчид идэвхтэй оролцож мэдлэг, чадвараа баталгаажуулахыг уриалж байна. Мөн энэхүү цахим хичээлд суух эсэх нь сурагчдын чөлөөт сонголтын асуудал бөгөөд сурагчийн ирц, дүн зэрэгт нөлөөлөхгүйг БШУЯ тодотголоо.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.