ЦЕГ: Өнгөрөгч шөнө 151 хүн эрүүлжүүлэгджээ

2020-12-28 Мэдээ, мэдээлэл

Цагдаагийн байгууллагад өчигдөр (2020.12.27)-ны байдлаар нийт 926 гомдол, мэдээлэл ирсэн байна. Нийт дуудлагын 742 нь зөрчлийнх бол, хулгайлах зургаа, гэр бүлийн хүчирхийллийн 97, гэмт хэргийн шинжтэй 40 дуудлага мэдээлэл тус тус иржээ. Өнгөрөгч шөнө 151 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 зөрчил гарсан байна. Мөн 33 хүн гэмтэж, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч яван, танхайрсан 60 , оршин суугчдын аюулгүй байдлыг алдагдуулсан 59 дуудлага тус тус 102 дугаарт иржээ.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.