Меланья Трамп яагаад нөхрийнхөө гараас атгасангүй вэ

2017-05-23 Ертөнц

АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүлийн харилцааны талаар хэвлэлүүд дахиад л сөхөж эхэллээ. Учир нь, Израильд айлчлахаар ирэх үедээ Д.Трамп эхнэрийнхээ гарыг хөтлөх гэтэл тэргүүн хатагтай нөхрийнхөө гарыг шийдэмгий тавиулаад хажуу тийш ширвэж буй нь айлчлалын тухай сурвалжилж байсан хэвлэлүүдийн дуранд хэдий нь өртжээ. Д.Трампын эхнэртэйгээ таарамжгүй харилцаатай байдгийг илтгэх мэт хачирхалтай биеийн хэл үзүүлсэн бичлэг тангараг өргөсөн өдрөөс нь эхлээд тарсан. Тангаргийн ёслолын үеэр нөхөр рүүгээ баяртайгаар инээмсэглэн харсан Меланья тэр дороо нүүр царай нь хувирч гунигтай болсон, Вашингтонд тэргүүн хатагтайн хувиар ирэхдээ нөхөртэйгөө мөн л хөтлөж явахаас татгалзсан гээд олны нүдэн дээр илт болж өнгөрсөн явдлуудыг Израилийн энэ явдал эргэн сануулав. Энэ мэт тохиолдлоос харвал Ерөнхийлөгч Трампын гэр бүлийн харилцаа ёс төдий л зүйл, ноён хатагтай Трампын хооронд ямар ч халуун дотно харилцаа байхгүй гэсэн таамаг улам лавширч байна.

Б.Номун

 

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.