Орхонд бүртгэгдсэн нийт 25 тохиолдлоос зургаа нь эдгэрчээ

2020-12-9 Мэдээ, мэдээлэл

Аймгийн шуурхай штабаас цаг үеийн мэдээлэл хийлээ. Нийт 25 тохиолдлоос зургаан хүн эдгэрсэн бөгөөд 122 хүнийг тусгаарлах байрнаас гэрийн ажиглалт тусгаарлалтад шилжүүлж тусгай апп ашиглан дээрх иргэдийн хянах юм. Мөн энэ сарын 6-ны өдөр PCR шинжилгээнд хамрагдсан 657 иргэний 512 нь Улаанбаатар хотруу зорчих хүсэлтэй өгсөн ба шинжилгээний хариу сөрөг гарсан байна.

Тусгаарлах байранд нийт 30 иргэн байгаа ба БОЭТ-ын халдвартын тасагт сүүлд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох дөрвөн хүн тусгаарлагдаж байна. Энэ сарын 7-ны өдрөөс 8-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос 103 хүнээ татан авах ирсэн дээрх иргэдийн хоёр нь тусгаарлах байранд байрлуулж, үлдсэн иргэдийг гэрийн ажиглалт тусгаарлалтад шилжүүлжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.