Үнэн бол гомдолтой л юм

2020-12-7 Бор шувуу

Бор шувуу

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын хүрээнд бүх нийтийн бэлэн байдал зарлаад буй юм. Энэ хүрээнд ИПОТЕКИЙН ЗЭЭЛ-ийг төр засгаас хоёр ч удаа хойшлуулж, ард иргэдээ харж үзэж байна. Гэтэл төрийн энэхүү энэрэл хайртай зэрэгцэн ХАЧИРХАЛТАЙ нэгэн сураг чих дэлсэв.

Сонсох нь ээ, зээлдэгчид ипотекийн зээлээ хоёр дахь удаа хойшлуулаагүй тохиолдолд зээлийн хүүг удахгүй зургаан хувь руу шилжүүлэх тухай асуудал банкны хүрээнд яригдсан мэдээтэй. Хэрэв тийм бол өнгөрсөн таван сард зургаан сараар хойшлуулаад одоо дахин хойшлуулах хүсэлт өгсөн иргэдийн хувьд дараа нь энэ нууцлаг шийдвэр гарч хэрэгжсэн тохиолдолд ихээхэн хохиролтой болж таарах нь.

Саяхнаас ипотекийн зээлийг зургаан хувь болгон зохих шалгуур хангасан иргэдэд олгож эхэлсэн. Энэ үеэр өмнө нь зээл авсан байсан иргэдийн зээлийн хүүг ч бууруулж, тэгшитгэх тухай асуудлыг олон нийтийн зүгээс тавих болсон. Хэрэв дээрх байдлаар хүүг бууруулахдаа тулвал зээлээ хоёр удаа хойшлуулж буй иргэд хохироод үлдэх хэрэг үү? Ямартай ч ийм нэгэн “бор шувуу” үүгээр түүгээр жиргэх болж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.