“Шивээ-Овоо” ХК ажилтнуудаа шинжилгээнд бүрэн хамруулжээ

2020-12-4 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 30 орчим хувийг хангадаг “Шивээ-Овоо” ХК коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхээр ажилтнуудаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд бүрэн хамруулав.

Энэ ажлыг Шивээговь сумын Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулж, шинжилгээнд хамрагдахаар очсон ажилчдад хоорондын зай барих, ариутгал халдваргүйжүүлэлтийн өндөр хяналт дор бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулжээ.

Шивээ-Овоогийн уурхай хатуу хөл хорионы дэглэмийн үед халдвар хамгааллын дүрэм, журмыг чанд сахин өнгөрсөн долоо хоногт 181.4 мянган куб хөрс хуулж, үүнээс 44.6 мянган тн нүүрс борлууллаа.

Тус уурхайн хувьд ТЭЦ-4, Хөтөл, Амгалан, Налайх болон Дорноговийн ДЦС-д эрчим хүчний нүүрс нийлүүлдэг юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.