Хөршийн хяналт, оролцоог нэмэгдүүлэхийг уриаллаа

2020-10-1 Гэр бүл
Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөршийн хяналт-оролцоо, мэдээлэх үүргийг нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүллээ.
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын эргүүлээр судалгаа хийх ажлын төлөвлөгөөг баталж иргэд, олон нийтэд мэдээлэл өглөө.
Тус Хэвлэлийн хурлыг Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Т.Батцогт, Д.Уламбаяр болон дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Батсайхан нар хийсэн бөгөөд хэвлэлийн хурлын үеэр төрийн байгууллагуудыг тус ажилд хамтарч ажиллахыг, иргэд, олон нийтэд хөршийн хяналт, оролцоог нэмэгдүүлэхийг уриаллаа.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.