Архангай аймагт аав, хүү хоёроос Covid-19 илэрлээ

2020-11-28 Мэдээ мэдээлэл
Архангай аймагт аав, хүү хоёроос Covid-19 илэрлээ

Архангай аймгийн Батцэнгэл суманд Covid-19-ийн хоёр тохиолдол батлагдлаа. Тодруулбал аав, хүү хоёрын PCR шинжилгээний хариу эерэг гарчээ.

Хүүгийн аав энэ сарын 15-ны өдөр хүнс тээвэрлэлтийн машинд нуугдаж, Архангайд очсон байна. Улмаар хүүдээ халдвар тараасан нь тогтоогджээ. Одоогоор аав, хүү хоёрын ойрын хавьтлуудыг олж тусгаарлах ажлуудыг зохион байгуулж байгаа аж.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр PCR шинжилгээний хариу нь маргааш гарна гэж ташаа мэдээлжээ.

Монгол Улсад Covid-19 төмөр зам дагасан таван аймаг (Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь), нийслэл Улаанбаатар хотод кластер байдлаар бүртгэгдээд байсан бол Архангай аймагт халдвар нэмэгдлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.