Гадаа бороотой, жиндүүхэн ч Сүхбаатарын талбайд 35 мянган спортод хайртай хүмүүс цугласан болохыг зохион байгуулах комиссоос мэдээлж байна. Өнөөдөр /05.20/ олон улсын автомашингүй өдөр тохиож байгаа билээ. Мөн “Улаанбаатар марафон- 2017” тэмцээн амжилттай болж байна.
Энэ өдрийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр “виз” өвөртөлсөн АН-ын нэр дэвшигч Х.Баттулга болон МАХН-ын горилогч С.Ганбаатар нар дэмжигчээр оролцож “Өнөөдрийн онцлох кадр”-т өртлөө.
Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболд ууланд алхаж яваа мэдээтэй байна. Тэрбээр твитер хуудаснаа залуустай ойд алхаж яваа зургаа тавиад агаарлаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалсан байв.
Мөн тус өдрийн тэмцээний 10 км-ийн зайн марафон гүйлтэд экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцлоо. Энэ зайг 50 минутын хугацаанд амжилттай туулан барианд оров. Тэрбээр “Марафонд анх удаагаа оролцож байна. Залуустайгаа мөр зэрэгцэн амжилттай гүйлээ. Гүйлт бол эрүүл мэндийн спорт. Тиймээс хүн эрүүл бие, эрүүл амьдралын төлөө биеийн тамираар хичээллэх нь зөв юм. Үүнийг залуу үеийнхэндээ уриалмаар байна” гэв.
Харин гадны сайтуудад 60 хүрч яваа түүнийг бахдан сайшаасан мэдээнүүд хөвөрч байгаа харагдсан юм.
Ийнхүү спорт дор нэгдэх гурван нэр дэвшигчдийн нэгэн амралтын өдрийн дүр зураг ийм байна.
О.МӨРӨН
2024-10-4
2024-10-4
2024-10-4
2024-10-1
87304
30047
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.