Цар тахлын үед иргэд, аж ахуй нэгжүүдэд бодлогын БОДИТОЙ дэмжлэг хэрэгтэй

2020-11-18 Бор шувуу

10 сар тэмцсэний эцэст Монгол Улс дотооддоо “Covid-19”-ийн халдвар гарснаар УОК тархалтыг хумихын тулд өндөржүүлсэн хатуу хөл хорионд 14 хоног байлгах шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэр ард иргэдээ цар тахлаас хамгаалах зөв, нөгөө талдаа ААН, Хувиараа хөдөлмөр эрхлэгч, Ард иргэдийн орлогын хамгаалж, дампуурлаас сэргийлэх бодлогын арга хэмжээг Төрөөс авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

Хөл хорионоос үүдэж ААН, Хувиараа бизнес эрхлэгч нарын үйл ажиллагаа зогсож байгаа энэ үед төр буюу Засгийн газар дэмжих нь чухал гэдгийг олон улсын жишээнүүд харуулж байгаа.

Иймд найман сарын өмнө хэлж байсанчлан Засгийн газар төсвийн хэрэгцээгүй зардлуудаа танаж, Монголбанк мөнгөний бодлогоор ААН, Хувиараа хөдөлмөр эрхлэгч, Иргэддээ бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй байна.

1. Орлого нь багассан иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт 1 удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгох хэрэгтэй

2. Засгийн газар төсвийн хэрэгцээгүй зардлуудаа танаж ААН, Үйлдвэр үйлчилгээний байгууллагуудын урсгал зардалд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй

3. Covid-19-с үүсэлтэй ААН, Хувиараа хөдөлмөр эрхлэгч, Иргэдийн зээл төлөлт, зээлийн хүүг 2020 он дуустал царцаах хэрэгтэй. Ингэхдээ тухайн үйл ажиллагаа явуулдаг Банк, ББСБ-н урсгал болон тогтмол зардлыг Монголбанк хариуцах хэрэгтэй

4. Татварын дэмжлэг үзүүлэх буюу ААНОАТ, ХХОАТ зэрэг татваруудаас чөлөөлж ААН, Бизнес эрхлэгч, иргэдийг татварын дарамтаас чөлөөлөх хэрэгтэй.

Эдгээр арга хэмжээг макро түвшинд хийх нь ААН, Хувиараа хөдөлмөр эрхлэгч, Иргэдээ санхүү, татварын дарамтаас чөлөөлөхөөс гадна “Covid-19”-н дараах эдийн засгаа хурдан сэргээхэд том нэмэр болох юм.

Э.Батшугар

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.