Явган зорчигч мөргөж амийг нь хохироосон хоёр хэрэг гарчээ

2020-11-11 Мэдээ, мэдээлэл

Өчигдөр буюу энэ сарын 10-нд 66 настай эрэгтэй жолооч “Toyota Prius” маркийн автомашинтай зорчиж байхдаа явган зорчигч 16 настай эмэгтэйн амийг хохироосон харамсалтай хэрэг гарлаа. Мөн энэ өдөр Баянзүрх дүүрэгт 34 настай эрэгтэй жолооч 63 настай эрэгтэй явган зорчигчийг мөргөсний улмаас хохирогч нас барсан байна.

Дээрх хэргүүдийг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа бөгөөд замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарыг тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож явах, явган зорчигчдыг гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарахыг анхаарууллаа.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.