Тусгай хамгаалалттай газарт нисдэг тэргээр дураараа бууж, сууж байна гэлээ

2020-11-6 Бор шувуу
Цахимд эх дэлхий, байгаль орчноо сэтгэл зүрхээрээ хайрлан хамгаалдаг нэгэн иргэн “Хүннү айр компанийн JU- 6601 дугаартай нисдэг тэрэг Монгол Улсын хууль бусад журмыг ноцтой зөрчиж ямарч зөвшөөрөлгүйгээр Дархан хамгаалалттай газруудыг нэгжин дуртай газраа бууж, нам нислэг үйлдэж , зэрлэг амьтдыг айлган үргээж, загас барьж эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг 2020 оны есдүгээр сараас эхлэн удаа дараа гаргаж байна” хэмээн тодруулжээ.
Мөн тэрбээр “Уг нь Монгол улсын ТХГН-ын тухай хуулийн 12 зүйлийн 12.8 дахь заалт, эрүүгийн хуулийн 24 дугаар зүйлийн 24.5 дугаар заалтыг зөрчин зөвшөөрөлгүй загас барьж, агнасан баримтууд байна. Хүннү айр компаний JU-6601 дугаартай нисдэг тэрэг есдүгээр сарын 12-ны өдрүүдэд дөрвөн хоног Улсын тусгай хамгаалалттай газрын онцгой хамгаалалттай бүсэд дураараа бууж, морьтой байгаль хамгаалагч мориор нисдэг тэрэгний араас Тэнгэс голын эх рүү явж байхад нь буцаад Жошим нуур луу нисэж, байгаль хамгаалагч маань улмаар цасан даруулаад гүйцэж чадаагүй хоцорсон билээ. Мөн энэ сарын 3-ны өдөр зөвшөөрөлгүй нам нислэг үйлдэн ирээд буцлаа. Энэ жил ийнхүү гурван удаа ийм үйлдэл гаргаад байна. Цаашид хууль мөрддөггүй, хэл яриа мэддэггүй дураараа, мөнгө ихтэй, дээрэнгүй ийм хүмүүсийн үйлдлийг байгаль хамгаалагч хэрхэн яаж зогсоох вэ?” хэмээн сэтгэгдэл бичсэн байна.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.