Энхийг сахиулагчдыг шагнаж урамшууллаа

2020-10-29 Мэдээ, мэдээлэл

ОБЕГ-ын даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/1093 дугаар тушаалаар “Жуух бичиг”-ээр ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын мэргэжилтэн, ахмад Г.Батсүх, УУАА-ийн аврагч, ахлах ахлагч Э.Эрдэнэбаатар, мөн ангийн аврагч, ахлах ахлагч П.Хатанболд, НОБГ-ын НАА-105-ын аврагч, ахлах ахлагч Б.Дэмбэрэл, БЗД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Бямбаа, мөн ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Батсайхан, Өвөрхангай аймгийн ОБГ-ын Хархорин сум дахь гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Өсөхбаяр, Баянхонгор аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Б.Умбазар, Ховд аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Г.Ганзориг, Хөвсгөл аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч О.Энх-Амарыг, “Онцгой байдлын албаны төлөө 2 дугаар зэргийн тэмдэг”-ээр Баянхонгор аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Г.Галбадрах нарыг шагналаа.

Мөн “Онцгой байдлын албаны төлөө 3 дугаар зэргийн тэмдэг”-ээр Архангай аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Н.Ганболд, Дундговь аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Энхболд, Хэнтий аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Д.Оюунбаатар, Сүхбаатар аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Б.Батсуурь нарыг, “Ахлах ахлагч” цолоор Орхон аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, ахлагч Б.Энхтайваныг, Дорнод аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч-тэсэлгээчин, ахлагч З.Алтаншагай нарыгшагнаж урамшууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.