Зам тээврийн салбарын 7 үйлчилгээ E-Mongolia-д нэгдсэн гэв

2020-10-28 Мэдээ, мэдээлэл

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зам тээврийн салбарын 7 үйлчилгээ нэгдээд байна. Энэ талаар өнөөдөр /2020.10.28/ Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд цахимжуулах, дижитал шилжилт хийх чиглэлд олон тогтоол, хөтөлбөр гарсны дагуу ажлууд хийгдээд явж байна. Зам тээврийн салбар нийт 90 гаруй үйлчилгээгээ цахимжуулах шаардлагатай байгаагаас 49 үйлчилгээ нь цахимжсан гэж үзэж байна. Бусад үйлчилгээнүүдийг бид Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд буюу 2020-2024 он гэхэд цахимжуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар зам тээврийн салбарын 7 үйлчилгээ E-Mongolia-д нэгдээд байна. Цаашид салбарын үйлчилгээг E-Mongolia систем рүү холбох ажлыг ойрын хугацаандаа хийнэ.Цахим шилжилтийн хүрээнд тээврийн ухаалаг системийг боловсронгуй болгох мастер төлөвлөгөө боловсруулсан. Мөн тээврийн ухаалаг системийн үндэсний хөтөлбөрийг Засгийн газраар батлуулаад явж байна.

Үүний зэрэгцээ, Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр хэрэгжиж буй “Ухаалаг Засаг” төсөлд хамрагдаж буй төрийн байгууллагуудын нэг нь Зам, тээврийн хөгжлийн яам. Энэ хүрээнд бид төрийн үйл ажиллагааг хэрхэн боловсронгуй болгох, хэрхэн уялдаатай болгох вэ гэдэг тал дээр ажиллаж байна”.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ: E-Mongolia төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем 10-р сарын 1-нд нээгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар 61 мянга 829 иргэн гар утсандаа аппликейшн суулгаж, 138 мянга 891 иргэн үйлчилгээ авч, 166 мянга 590 иргэн E-Mongolia-д ханджээ. Нэг сар хүрэхгүй хугацаанд иргэд маш идэвхтэй ашиглаж, санал шүүмжээ өгч байна. Иргэний үнэмлэх, гадаад паспортоо захиалсан иргэд эхнээсээ баримт бичгээ аваад эхэлсэн байна. Өчигдөрөөс E-Mongolia чатботтой болсон. Иймээс иргэд чатботоор дамжуулан 24 цагийн хугацаанд санал хүсэлтээ өгч, бүх мэдээллийг авах боломжтой. E-Mongolia –д шинэ үйлчилгээ өдөр бүр нээгдэж, хөгжүүлэлт хийгдэж байна. Тухайлбал, бид яриаг хиймэл оюун ухааны тусламжтайгаар цаасан дээр буулгадаг chimege системийг нэвтрүүлж байна. Ингэснээр иргэд chimege-г ашиглан E-Mongolia гар утасны аппликейшнээрээ яриагаараа команд өгч, үйлчилгээгээ шууд авах боломжтой болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчилгээгээ сонсоод төрийнхөө үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж байна.

E-Mongolia –д зам тээврийн салбарын 7 үйлчилгээ буюу 3 төрлийн лавлагаа, 4 төрлийн олон шатлалт үйлчилгээ ороод байгаа ажээ.

Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа
Оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн лавлагаа
Авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах
Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох хүсэлт хүлээн авах
Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих хүсэлт хүлээн авах
Мэргэшсэн жолоочийн үнэмлэх нөхөн олгох хүсэлт хүлээн авах…

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.