ӨНГӨ НЭМЬЕ гар зургийн уралдаанд идэвхтэй оролцоорой

2020-10-15 Гэр бүл

Уралдааны_зорилго:
Эерэг хандлага, бүтээлч сэтгэлгээтэй, бусдын сайн сайхны төлөө сэтгэлтэй залуусыг бэлтгэх, гар зургаар дамжуулан нийгэмд эерэг үйлс сайн сайхныг түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Уралдааны_сэдэв:
✅Сайн дурын ажлыг сурталчилсан байх
✅Муу зуршлаас сэргийлэх
✅Хоггүй байх
✅Байгаль дэлхийгээ хайрлах
✅Эерэг байдлыг харуулсан байх
✅Эх оронч сэтгэлгээг тусгасан байх
Насны_ангилал:
10-16 нас
17-25нас
Хамрах_хүрээ:
ЕБС-ийн сурагчид
Их дээд сургуулийн оюутнууд
Шалгаруулалт:
✅Дээрх сэдвүүдээс аль нэгийг сонгон зурах. Материалыг биечлэн хүргүүлэх . Гар зургийг A3 цаасан дээр зурсан байх ба өөрийн нэр, сургууль, анги, холбоо барих утасны дугаар /өөрийн болон эцэг эхийн 2-с дээш/-ыг тодорхой бичнэ. Ирсэн бүтээлийг мэргэжлийн шүүгч нар шүүх ба шалгаруулалтын 50 хувийг бүрдүүлнэ.
✅Ирсэн бүтээлүүдийг Facebook-т постлон like-ын тоо ба 10 сарын 28-нд болох UB volunteer оролцогчдын саналын тоогоор шалгаруулалтын 50 хувийг бүрдүүлэн ялагчийг тодруулна.

Уралдааны_шагналын_сан:
I байр: 300, 000 + 250, 000 төг хувь хүний хөгжлийн сургалтын эрх
эрхийн бичиг
II байр: 200, 000 төг + 150, 000 төг хувь хүний хөгжлийн сургалтын эрх
III байр: 100, 000 төг + 100, 000 төг хувь хүний хөгжлийн сургалтын эрх төгрөгийн ном авах эрхийн бичиг

Шалгарсан бүтээл: Олон нийтэд сурталчлан хүргэж 8* 10 метр ханан дээр зураг болон үлдэнэ
Уралдааны материал хүлээн авах хугацаа, хаяг:
2020.10.25-ны өдрийг хүртэл бүтээлийг хүлээн авна.
Зохион байгуулагч:
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
Эерэг Тэмүүлэл
2.Оролцогч бүтээлээ Нийслэлийн засаг захиргааэы 5 дугаар байрны 107 тоотод болон Тэнгис кино театрын урд байрлах MN tower- ын 909 тоотонд авчрах болно.
Лавлах утас:
96200774, 88098294

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.