Финландын боловсролын систем дэндүү эрх чөлөөтэй

2020-10-6 Боловсрол

Энэхүү агшин нь Финланд улсын дунд сургуулийн сурагчид ангидаа хичээлээ хийж байгаа нь… 

Тус улс нь таван сая хүн амтай ч дэлхийд боловсролын чансаагаар тэргүүн байрт ордог. Энэ улсын боловсролын систем нь тун энгийн. Ихэнх орон боловсролын системийг өрсөлдөөн гэж хардаг. Харин Финландын боловсролын систем нь мерит зарчимд суурилдаггүй тул өндөр оноотой сурагч, шилдэг багшийн жагсаалт гаргадаггүй. Учир нь энэ улсын боловсролын тогтолцоо нь сурагчдыг өөр хооронд нь өрсөлдүүлэх бус багаар ажиллуулахыг илүүд үздэг.

Энэ улсад хувийн сургууль гэж байхгүй, бүх сургууль нь улсын мэдэлд үнэ төлбөргүй. Тэр ч бүү хэл гэрийн даалгавар өгдөггүй, байнга шалгалт авдаггүй гэх мэт эрх чөлөөг олгосноор хамгийн шилдэг боловсролын системтэй орон болжээ. Хамгийн гол нь энд бусад улс орнууд шиг шинжлэх ухааныг тахин шүтдэггүй. Харин тэд мэдлэг боловсрол олгохын хамтаар сурагчдын үндсэн хэрэгцээнд анхаарч ажилладаг. Энэ улсад бүх сурагч нь сургуулийнхаа хоолыг ямар ч үнэ төлбөргүй иднэ. Бас эрүүл мэндийн үйлчилгээг ямар нэгэн хүндрэлгүй авдаг. Учир нь Финландчууд боловсрлыг нийгэм дэх тэгш бус байдлыг тэнцвэржүүлэх хэрэгсэл хэмээн үздэг байна. Тэд энэхүү зарчмыг 1980-аад оноос хойш сургуулиуддаа баримталсаар иржээ.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.