Хүүхдийн мөнгийг ирэх зургадугаар сарыг дуустал олгохоор болжээ

2020-10-5 Гэр бүл

Засгийн газраас ирэх оны төсвийг УИХ-д өргөн барихдаа хүүхдийн мөнгийг ирэх оны зургадугаар сарыг дуустал олгохоор тусгажээ. Нийтдээ 864 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан бөгөөд 1.2 сая хүүхэд энэхүү мөнгөн тэтгэлгийг авах аж.

Энэ нь гэр бүлүүдэд очиж буй шударга хуваарилалт, цар тахалын үеийн бодит дэмжлэг болно гэж Ерөнхий сайд үзсэн байна Тиймээс Сангийн яамнаас оруулж ирсэн хүүхдийн мөнгийг буцаад 20 мянга болгох саналыг ирэх оны зургадугаар сарыг дуустал 100 мянга болгохоор Засгийн газраас шийдвэрлүүлсэн бөгөөд УИХ-аар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.