Коронавируст халдвартай тэмцэх удирдлагын тогтолцоо болон шуурхай хариу арга хэмжээний багийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэх, сургаж дадлагажуулах сургалт Хөвсгөл аймагт эхэллээ.
Сургалтыг Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуулсан ЭМЯ, ОБЕГ, ХӨСҮТ болон ДЭМБ-ын мэргэжилтнүүд зохион байгуулж байна.
Аймгийн Онцгой комисс, шуурхай штаб, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх багийн гишүүдийг чадавхжуулах онол, дадлага хосолсон сургалт маргааш буюу 10 дугаар сарын 05-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
18 цагийн өмнө
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
2025-05-9
87754
31790
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.