Самар түүж яваад сураггүй болсон иргэн олдоогүй байна

2020-09-21 Мэдээ, мэдээлэл

Онцгой байдлын байгууллагад самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлага их ирэх болжээ. Тухайлбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын “Тариахтайн даваа” гэдэг газар Орхон аймгийн харьяат 59 настай, эрэгтэй Л энэ сарын 14-ний 17.00 цагийн орчимд самар түүж яваад сураггүй болсон байна.

Өнгөрсөн хугацаанд Булган аймгийн Онцгой байдлын газар, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй аж. Өнөөдөр эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Мөн Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Гурвын даваа” гэдэг газар 53 настай, эмэгтэй Ц энэ сарын 19-ний өдрийн 17.00 цагийн орчим самар түүж яваад сураггүй болжээ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн энэ сарын 20-ны 06.00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлж, “Гурвын даваа” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.