Засмал замын дугуйн улсын аварга шалгаруулах уралдаан энэ сарын 25-27-нд Төв аймгийн Алтанбулаг сумын “Монгол наадам” цогцолборын замд болох юм байна. Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнийг нийтдээ 12 насны ангилалд зохион байгуулж, медальт байрын эздийг тодруулахаар бэлтгэж байна.
Тухайлбал, элит төрөлд эрэгтэй, эмэгтэй шилдэг дугуйчид өрсөлдөх бол өсвөр үе ангиллын эрэгтэйчүүд 15-16, 17-18 нас, эмэгтэй 15-18 насны тамирчид хурдаа сорино.
Харин мастер төрөлд 30-39, 40-49, 50-59 нас, 60-аас дээш нас гэсэн ангиллаар явагдах юм. Сонирхогчдын төрөлд эрэгтэй 19-34, эмэгтэй 19-өөс дээш нас гэсэн ангиллаар уралдана.
7 цагийн өмнө
Өчигдөр
2025-06-3
2025-06-3
87840
32113
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.