Д.Даваасүрэн үүрэгт ажлаасаа хариуцлага алдаж халагдсан ч, тушаал дэвшин эргэн иржээ

2020-09-17 Бор шувуу

Ажлын хариуцлага алдаж, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ч таван сарын дараа тушаал дэвшин эргэн салбартаа ирсэн энэ хүнийг Д.Даваасүрэн гэдэг. Тэрбээр 2016 оны есдүгээр сарын 21-нээс Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан ч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм.

Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүнийг “дипломатчуудын хар тамхины хэрэгт хяналт тавьж ажиллаагүй, цаг алдалгүй арга хэмжээ авч чадаагүй” гэх шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин энэ явдлын дараа түүнийг БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч дэмжээгүй. Тэгвэл саяхан түүнийг Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилж, хоёр өдрийн өмнө болсон БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад хийсэн албан ёсны хоёр өдрийн айлчлалын багт Монголын талаас Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Даваасүрэн хэмээн танилцуулж байх юм. Одоо тэрбээр УОК-ын дүрэм журмын дагуу тусгаарлалтад байгаа аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.